Мэдээлэл

Бага орлоготой иргэдэд зориулсан 10,000 айлын орон сууц барина.


Таван Хан, Таванхан Уул, Хул Сэрвэн, Хялганат нуга, Уран Сэлэнгэ зэрэг 10 гаруй компаниуд нэгдсэн байна. Сэлэнгийн барилгачдын энэхүү санаачлагыг аймгийн төр захиргааны байгууллагууд талархан дэмжиж аймагтаа “1000 айлын орон сууц”- хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны хороолол эхний ээлжний 252 айлын орон сууцны барилгыг бариулахаар шийдвэрлэсэн байна. Мөн аймгийнхаа барилгачдын зөвлөгөөнийг 2-р сарын сүүлчээр хийж орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлэхэд тулгамдсан шийдвэрлэвэл зохих асуудуудаа тодорхойлон хөрш ОХУ-ын Улан-Үд хотын төлөөлөгчдийг оролцуулан хийхээр төлөвлөжээ.

Өндөр бүтээлийн аяны хүрээнд аймагтаа өрнүүлэх их бүтээн байгуулалтаа тодорхойлон, аймгийнхаа барилгын байгууллагуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, давтан сургах, аймагтаа орон нутгийн түүхий эдэд түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ахмадуудаа алдар гавьяатнуудаа алдаршуулах зэрэг чиглэлээр олон ажил зохион байгуулахаар аймгийн барилгачид шийдвэрлэж ойг угтсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Мөн “Сэлэнгэ барилга-90” түүхэн замналын ном бүтээх ажлыг ахмад барилгачид санаачлан ажлын хэсэг байгуулан баримт цуглуулах ажилдаа ороод байна. "Их барилга-90" өндөр бүтээлийн аяны туг гуравдугаар сард анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн барилгачдаар аялна.